info@emg.go.gov.mn

мэндчилгээ

мэндчилгээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА
О.БААТАРЧУЛУУН

Говь-Алтай аймгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст оюун бодол, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд, тэдний ар гэрийнхэн, эрүүл мэндийн салбарт байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэг нутгийн захиргааны болон төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын хандивлагч байгууллагын удирдлагууд, биднийг сэтгэл зүрхээрээ дэмжигч ард иргэддээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд суурилсан нотолгоонд тулгуурласан оношлогоо эмчилгээний шинэ технологийг эмнэлгийн практикт нэвтрүүлж, хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэн, эмч мэргэжилтний мэдлэг ур чадвар, хариуцлага, ёс зүйг өндөржүүлэх нь эрүүл мэндийн салбарын цаашдын зорилт болж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан  ажиллаж, хүрсэн амжилтаа сааруулахгүй үргэлжлүүлж, тавьсан зорилгодоо хүрч чадах эрч хүч, оюун билиг, авьяас чадвар эрүүл мэндийн ажилтнуудад байгаа гэдэгт ЭМГ-ын удирдлагын хувьд бүрэн итгэж байгаагаа илэрхийлье. Та бүхний ажил, хөдөлмөрт тань өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.

алсын хараа

Эрүүл-Хөгжсөн хүн

эрхэм зорилго

Хүний хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг нотолгоо, үр дүнд суурилан тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэн эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.

үндсэн чиглэл

Байгууллагын хөгжил ба салбарын удирдлага
Хүний нөөцийн хөгжил
Тусламж үйлчилгээний чанар
Эм зүй ба дэмжих үйлчилгээ
Эрүүл мэндийн санхүүжилт
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Зан үйлийн өөрчлөлт ба харилцаа

түүхэн замнал

1931-1950

Хөгжлийн анхан шат

Сувилагчийн болон бага эмчийн салбарууд зарим сумд байгуулагдаж эхэлсэн.
Нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх компанит ажлууд хийгдэж эхэлсэн.
Арьс өнгөний өвчинтэй тэмцэх ажил эрчимтэй хийгдсэн.
Санитари, сувилагч бага эмчийн мэргэжил олгох курс, дамжаагаар хүн эмнэлгийн анхан ба дунд шатны мэргэжилтэй мэргэжилтнийг бэлтгэж ажиллуулав.
1935 онд доктор Г.Лодон бага эмч байхдаа Тонхил сумд ажиллаж байв.
1938 онд Эрдэнэ сумын Сангийн далайн сувилагчийн салбар нэг гэртэйгээр Рашбалжир гэдэг сувилагч ажиллаж байв.
1940 онд аймагт 15 ортой их эмчийн салбар нэг, 35 ортой бага эмчийн салбар 10, эх баригчийн салбар нэг, эмийн сан нэг байгуулагдав.
1941 онд аймгийн яамны эмнэлгийн хэлтсийн даргаар Г.Лодон дэвшин ажиллажээ.
1943 оноос үндэсний их эмч Чадраабал Хантайширын Цагаан оломд 10 ортой больницод ажиллаж, аймагт ирж үзлэг хийдэг байжээ.
1943 оны 7 дугаар сарын 8-ны өдөр аймгийн 63 тоот захирамжаар аймгийн төвд эмийн сан байгуулах шийдвэр гарав.
1946 онд аймгийн VI бага хурлын тогтоолд “Больниц, амбулатори, эмнэлэг, эмчлэн сэргийлэх газар, төрөх тасгууд сувилал, амралтын газруудыг өргөтгөх, 5 жилийн эцэст 3-аас доошгүй сумд их эмчийн салбар байгуулахаар товлон тогтоожээ.
1948 оны 8 дугаар сард Хасагжаргаланд гэдэсний хижиг гарч, таван хүн өвчилснөөс хоёроос бусад нь эдгэрчээ.
1949 онд тарваган тахлыг эсэргүүцэх станц анх байгуулагджээ.
1950 оноос эмнэлгийн хэлтсийн даргаар их эмч ажиллах болж 1951-1957 онд их эмч Дулмаа ажиллаж байжээ.
1940 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 48-р тогтоолоор Говь-Алтай аймаг байгуулагджээ. Аймаг байгуулах комисс ажилдаа орж “Олон нуурт” төвлөрөн 1940 оны 12-р сарын 5-ны 09:00 цагаас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Арын хүрээний суурин дээрээс Түмэн сумын сувилагчийн салбарыг татан авчирч аймгийн төвд больниц байгуулахад бага эмч 2, сувилагч 3, асрагч 3, комендат нэг бүгд 9 орон тоотойгоор ажиллаж эхэлжээ. 1944 он хүртэл эмнэлгийн төсөв аймгийн яамны төсөвэй хамт байсан нь хэд хичнээн төгрөгний төсөв хөрөнгийг хэрхэн зарцуулж байсныг мэдэх боломж бага юм.
1942 оны 2 дугаар сард аймгийн 3 дугаар бага хурлаар эмнэлгийн талаар тогтоосон нь:
  1. Халдвартын тарилга /сэргийлэх тарилга/ 13500 хүнд хийж гүйцэтгэх
  2. Дэлгэр, Тамч сумдад бага эмчийн салбар байгуулах
  3. Эмнэлгийн ажилчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх
  4. Сумдын ариун цэврийн комиссыг байгуулахыг эмнэлгийн хэлтсийн дарга нарт даалгажээ.
1945 онд аймгийн эмнэлгийн хэлтэс нь албан бичгийн тамга, нүүртэй болж нягтлан бодогч, ариун цэврийн байцаагч, эмнэлгийн байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан ч эмнэлгийн хэлтсийн дарга тушаал гаргах эрхгүй аймгийн даргын тушаалд эмнэлгийн талаарх асуудлууд багтаж гардаг байжээ. Аймгийн даргын 1943 оны 7 дугаар сарын 8-ны өдөр аймгийн 63 тоот захирамжаар аймгийн төвд эмийн сан байгуулах шийдвэр гаргаснаар тус аймагт Эм хангамжийн байгууллагын суурь тавигдсан байна. 1945 онд анхны салбар эмийн сан Тонхил суманд байгуулагдсанаас хойш эмийн сангийн тоо жил бүр нэмэгдэж цаашдаа бүх сумдад эмийн сан ажиллах болжээ.
1947 онд аймгийн хэмжээгээр их эмч нэг, бага эмч 11, сувилагч 27, асрагч 20, багийн сувилагч 90,  бага эмчийн салбар 15, өвчтнийг хэвтүүлэх ор 90, үүнээс аймгийн  больниц 20 ортой, бага эмчийн салбарууд 70 ортой байжээ.