info@emg.go.gov.mn
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА
О.БААТАРЧУЛУУН
Говь-Алтай аймгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст оюун бодол, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд, тэдний ар гэрийнхэн, эрүүл мэндийн салбарт байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэг нутгийн захиргааны болон төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын хандивлагч байгууллагын удирдлагууд, биднийг сэтгэл зүрхээрээ дэмжигч ард иргэддээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд суурилсан нотолгоонд тулгуурласан оношлогоо эмчилгээний шинэ технологийг эмнэлгийн практикт нэвтрүүлж, хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэн, эмч мэргэжилтний мэдлэг ур чадвар, хариуцлага, ёс зүйг өндөржүүлэх нь эрүүл мэндийн салбарын цаашдын зорилт болж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан ажиллаж, хүрсэн амжилтаа сааруулахгүй үргэлжлүүлж, тавьсан зорилгодоо хүрч чадах эрч хүч, оюун билиг, авьяас чадвар эрүүл мэндийн ажилтнуудад байгаа гэдэгт ЭМГ-ын удирдлагын хувьд бүрэн итгэж байгаагаа илэрхийлье. Та бүхний ажил, хөдөлмөрт тань өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.
i
1931-1950
хөгжлийн анхан шат
Дэлгэрэнгүй харах
ii
1951-1970
ХОЁРДУГААР ҮЕ БУЮУ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨРНҮҮН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ
Дэлгэрэнгүй харах
iii
1971-1990
гуравдугаар үе буюу эрүүл мэндийн байгууллагын боловсон хүчний "отряд" бий болж, материаллаг бааз бэхэжсэн нь
Дэлгэрэнгүй харах
iv
1991 хойш
ДӨРӨВДҮГЭЭР ҮЕ БУЮУ ЭРҮҮЛ МЭДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АГУУЛГА ХЭЛБЭР, БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ШИНЭЧЛЭГДСЭН НЬ
Дэлгэрэнгүй харах