info@emg.go.gov.mn

мэндчилгээ

мэндчилгээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА
О.БААТАРЧУЛУУН

Говь-Алтай аймгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст оюун бодол, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд, тэдний ар гэрийнхэн, эрүүл мэндийн салбарт байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэг нутгийн захиргааны болон төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын хандивлагч байгууллагын удирдлагууд, биднийг сэтгэл зүрхээрээ дэмжигч ард иргэддээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд суурилсан нотолгоонд тулгуурласан оношлогоо эмчилгээний шинэ технологийг эмнэлгийн практикт нэвтрүүлж, хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэн, эмч мэргэжилтний мэдлэг ур чадвар, хариуцлага, ёс зүйг өндөржүүлэх нь эрүүл мэндийн салбарын цаашдын зорилт болж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан  ажиллаж, хүрсэн амжилтаа сааруулахгүй үргэлжлүүлж, тавьсан зорилгодоо хүрч чадах эрч хүч, оюун билиг, авьяас чадвар эрүүл мэндийн ажилтнуудад байгаа гэдэгт ЭМГ-ын удирдлагын хувьд бүрэн итгэж байгаагаа илэрхийлье. Та бүхний ажил, хөдөлмөрт тань өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.

алсын хараа

Эрүүл-Хөгжсөн хүн

эрхэм зорилго

Хүний хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг нотолгоо, үр дүнд суурилан тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэн эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.

үндсэн чиглэл

Байгууллагын хөгжил ба салбарын удирдлага
Хүний нөөцийн хөгжил
Тусламж үйлчилгээний чанар
Эм зүй ба дэмжих үйлчилгээ
Эрүүл мэндийн санхүүжилт
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Зан үйлийн өөрчлөлт ба харилцаа

түүхэн замнал

1951-1970

ХОЁРДУГААР ҮЕ БУЮУ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨРНҮҮН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ

Энэ үеийн онцлог, хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа:

1950 онд түргэн тусламжийн “ГАЗ-69” машин ирж жолооч Ц.Чойжил анх жолооджээ.
1951 оноос мухар олгойн мэс ажилбар болон бусад жижиг хагалгааг хийж эхэлжээ.
1951-1952 онд монгол их эмч нарын тоо нэмэгдэж 1951 онд их эмч Т.Жамсран хөл тайрах мэс засал анх хйижээ.
1951 онд эмлэг 682.6 мянган төгрөгийн төсөвтэй болжээ.
1951 онд нэгдүгээр ясли байгуулагдав.
1953 онд төрөх эхэд кесаров хагалгааг анх хийсэн байна.
1954 онд 18 сум бага эмчийн салбартай болов.
1956 оноос аймгийн больницод өндөгний цус, шээсний ерөнхий шинжилгээ хийгдэж эхэлжээ.
1959, 1960 онд Бигэр, Тонил сумдад их эмчийн салбартай болжээ.
1960 оноос арьс өнгө, сүрьеэ өвчнийг эсэргүүцэх диспансертай болов.
1960 онд нэгдсэн больниц 1, диспансер 2, их эмчийн салбар 5-тай болов.
1960 онд бага эмчийн салбар 26, ор нь 350, эмийн сан 5, төрөх тасаг 22, их эмч 25, бага эмч 44, эх баригч 24, сувилагч 77, асрагч 70 хүн ажиллажээ.
1962 онд аймгийн төвд хүүхдийн больниц, Бигэрт сум дундын эмнэлэг байгуулагдав.
1954 онд Баян-Уул суманд их эмчийн салбар байгуулагджээ.
1964 онд Төгрөг, Баян-Уул сумын их эмчийн салбарыг сум дундын эмнэлэг болгон өргөтгөжээ.
1967 онд аймгийн төвд Анагаах ухааны дунд сургууль байгуулагдав.