info@emg.go.gov.mn

мэндчилгээ

мэндчилгээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА
О.БААТАРЧУЛУУН

Говь-Алтай аймгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст оюун бодол, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд, тэдний ар гэрийнхэн, эрүүл мэндийн салбарт байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэг нутгийн захиргааны болон төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын хандивлагч байгууллагын удирдлагууд, биднийг сэтгэл зүрхээрээ дэмжигч ард иргэддээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд суурилсан нотолгоонд тулгуурласан оношлогоо эмчилгээний шинэ технологийг эмнэлгийн практикт нэвтрүүлж, хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэн, эмч мэргэжилтний мэдлэг ур чадвар, хариуцлага, ёс зүйг өндөржүүлэх нь эрүүл мэндийн салбарын цаашдын зорилт болж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан  ажиллаж, хүрсэн амжилтаа сааруулахгүй үргэлжлүүлж, тавьсан зорилгодоо хүрч чадах эрч хүч, оюун билиг, авьяас чадвар эрүүл мэндийн ажилтнуудад байгаа гэдэгт ЭМГ-ын удирдлагын хувьд бүрэн итгэж байгаагаа илэрхийлье. Та бүхний ажил, хөдөлмөрт тань өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.

алсын хараа

Эрүүл-Хөгжсөн хүн

эрхэм зорилго

Хүний хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг нотолгоо, үр дүнд суурилан тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэн эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.

үндсэн чиглэл

Байгууллагын хөгжил ба салбарын удирдлага
Хүний нөөцийн хөгжил
Тусламж үйлчилгээний чанар
Эм зүй ба дэмжих үйлчилгээ
Эрүүл мэндийн санхүүжилт
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Зан үйлийн өөрчлөлт ба харилцаа

түүхэн замнал

1951-1970

ХОЁРДУГААР ҮЕ БУЮУ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨРНҮҮН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ

Энэ үеийн онцлог, хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа:

Ардын хувьсгалын 50 жилийн ой угтсан ажлаар аймгийн Эрүүлийг хамгаалах газар улсад 2-р байр эзэлжээ.
1972 онд Эрүүлийг хамгаалах газар социалист уралдаанд 1-р байр эзэлжээ.
1973, 1974 онуудад Эрүүлийг хамгаалах газар, Алтай хотын 1, 2-р ясли, АЦХС-ын станц, Аптекуудыг удирдах контор социалист уралдаанд эхний байруудад шалгарчээ.
1976 онд түргэн тусламжийн жолооч нарын аймгийн анхдугаар зөвлөгөөн хийжээ.
1976 онд “Залуучуудын үнэн” сонины уншигч-редакцийн уулзалтаар улсад тэргүүн байрт шалгарсан аймгийн Эрүүл мэндийн газар Москивич-1350 маркийн автомашинаар шагнагдав.
1977 онд 2-р ясли, Баян-Уул, Бигэр, Цогт, Тонхил, Цээл, Тайшир, Жаргалан сумдад ясли байгуулагдав.
1980-1990 онд 7, 8 таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд яслийн орны тоо 25%, төрөх тасгийн тоо 5%, хүүхдийн хэсэг 25%-иар нэмэгджээ.
Төв, хөдөөгийн эмнэлгийн салбарын 60% нь нэг загварын барилгатай болжээ.
Эрүүлийг хамгаалах газрын дарга Р.Бямбаагийн санаачилгаар 1986 онд “Төрөхийн өмнөх эхчүүдийн амрах байр”-ыг нэг загварын зургаар бариулж улсын хэмжээнд туршлага болгон нэвтрүүлэв.
Мэс заслын хөгжилд анестезиологи реаминатологийн албыг 1976 оноос хөгжүүлэн их эмч Н.Эрдэнээ, М.Баянхүү, П.Тэгшээ нар ажиллаж байв.
1990 оноос нуруу нугасны мэдээ алдуулалтыг хийж эхэлжээ.
1979 оноос анхны эмэгтэй мэс засалч их эмчээр С.Зүмбэрэл ажиллажээ.
1986 онд Б.Загдрагчаа, Д.Доржготов нар зүрхний нэвтэрсэн шарханд, Г.Оросоо, Б.Загдрагчаа нар цээжний хөндийн том судсанд анх хаймсуур тавьжээ.
1996 оноос Л.Гантөмөр уушиг тайрах, тархинд хурсан цус авах хагалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийжээ.
1982 онд их эмч Д.Доржготов, Д.Чинбат нар Илизаревийн аппаратыг анх эмчилгээнд нэвтрүүлжээ.
1984 онд мэдрэлийн тасаг байгуулагдаж анхны мэдрэлийн их эмчээр Н.Ширмэн, сувилагч, асрагч тус бүр 3 орон тоотой 20 ортой ажиллаж эхэлжээ.
1972 оны 6-р сараас аймгийн больницын дэргэд цус сэлбэх салбар станц байгуулагдаж, цусны бөөмийн цул, шингэн сийвэн зэрэг шинэлэг бүтээгдэхүүнийг бэлтгэн иргэдэд үйлчлэх үйлчилгээг өргөжүүлэв.
1983 онд Алтай хотод 160 ортой больницын барилга ашиглалтад оржээ.