info@emg.go.gov.mn

мэндчилгээ

мэндчилгээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА
О.БААТАРЧУЛУУН

Говь-Алтай аймгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст оюун бодол, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд, тэдний ар гэрийнхэн, эрүүл мэндийн салбарт байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэг нутгийн захиргааны болон төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын хандивлагч байгууллагын удирдлагууд, биднийг сэтгэл зүрхээрээ дэмжигч ард иргэддээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. 

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд суурилсан нотолгоонд тулгуурласан оношлогоо эмчилгээний шинэ технологийг эмнэлгийн практикт нэвтрүүлж, хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэн, эмч мэргэжилтний мэдлэг ур чадвар, хариуцлага, ёс зүйг өндөржүүлэх нь эрүүл мэндийн салбарын цаашдын зорилт болж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан  ажиллаж, хүрсэн амжилтаа сааруулахгүй үргэлжлүүлж, тавьсан зорилгодоо хүрч чадах эрч хүч, оюун билиг, авьяас чадвар эрүүл мэндийн ажилтнуудад байгаа гэдэгт ЭМГ-ын удирдлагын хувьд бүрэн итгэж байгаагаа илэрхийлье. Та бүхний ажил, хөдөлмөрт тань өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.

алсын хараа

Эрүүл-Хөгжсөн хүн

эрхэм зорилго

Хүний хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг нотолгоо, үр дүнд суурилан тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэн эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд оршино.

үндсэн чиглэл

Байгууллагын хөгжил ба салбарын удирдлага
Хүний нөөцийн хөгжил
Тусламж үйлчилгээний чанар
Эм зүй ба дэмжих үйлчилгээ
Эрүүл мэндийн санхүүжилт
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Зан үйлийн өөрчлөлт ба харилцаа

түүхэн замнал

1991-с хойш

ДӨРӨВДҮГЭЭР  ҮЕ БУЮУ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АГУУЛГА ХЭЛБЭР, БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ШИНЭЧЛЭГДСЭН НЬ 

Энэ үеийн онцлог, хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа:

1992 онд Алтай хотод 24 цагийн үйлчилгээтэй 30 ортой ясли ашиглалтанд оров.
1992 оноос Ардын уламжлалт эмнэлгийн тасгийг ажиллуулав.
1992 оноос хувийн эмнэлэг нэг, эмийн сан гурав, тохиролцооны эмийн сан нэг, халдваргүйтгэлийн товчоо зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхлэв.
1993 оноос Иргэний Эрүүл мэндийн даатгалын хууль гарахтай холбогдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төгрөг сум дундын эмнэлэг, Тонхил сумын эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээний жижиг өртгийг тогтоож байв.
1994 онд Эрүүлийг хамгаалах газрын бүтэц өөрчлөгдөн татан буугдав. Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст эрүүл мэнд хариуцсан түшмэл ажиллах болов.
Монгол улсын Засгийн газрын 1995 оны 150-р тогтоол, Аймгийн Засаг даргын 1996 оны 3-р сарын 01-ний 32 тоот захирамжаар Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын бүтэц өөрчлөгдөн шинэчлэгдэв.
1996 онд Анагаах ухааны дунд сургуулийг аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй нэгтгэн “Анагаах ухааны төв”, “Нийгмийн эрүүл мэндийн төв” гэсэн 2 төв зохион байгуулагдан, Анагаах ухааны төвийн захирлаар Х.Оросоо, Нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлаар Д.Гомбосүрэн томилогдон ажиллав.
1997 онд ЭМНХХ-ийн сайдын 1997 оны 6-р сарын 22-ний А/267 тоот тушаалаар Нэгдсэн эмнэлгийг Анагаах ухааны төвөөс салгаж, Нийгмийн эрүүл мэндийн төвтэй нэгтгэн, захирлаар нь Д.Лхагвацэрэнг томилов.
1997 оноос Анагаах ухааны дунд сургуулийг бие даан ажиллуулах болов.
1999 онд ЭМНХХ-ийн сайдын А/187 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 1999 оны 12-р сарын 12-ны 195 тоот захирамжаар “Эрүүл мэндийн газар”-ыг шинээр байгуулж даргаар нь Ч.Нямдарийг, Нэгдсэн эмнэлгийн даргаар Д.ЛХагвцэрэнг тус тус томилон ажиллуулав.
2000 оны нэгдүгээр улирлын байдлаар Нэгдсэн эмнэлэг, БГХӨТГазар, Анагаах ухааны коллеж, рашаан сувилал, эм хангамжийн байгууллагууд 29, хувийн эмийн сан 6, сумдын их эмчийн салбар 17 ажиллаж байв.
2010 оноос бүх сумд 2 их эмчтэй болсон.